Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Энхтөр, О.Бямба-Эрдэнэ нар ялагдлаа

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Энхтөр, О.Бямба-Эрдэнэ нар ялагдлаа
Т.Энхтөр, О.Бямба-Эрдэнэ нар ялагдлаа. Зураг: МҮОНРТ

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өчигдөр манай улсын хоёр тамирчин өрсөлдсөн. Эхлээд 60 кг-ын жингийн Т.Энхтөр тоглосон бөгөөд эхний тойрогт Палестины ANAS SLEIMAN RIHAB-ыг 5:0 ялсан. Харин дараагийн өрсөлдөгч нь Доминиканы боксчин, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт Де Ла Круз байлаа.

Тулаанд манай улсын тамирчин 0:5 шүүгчдийн саналаар ялагдав.

Түүний дараа 71 кг-ын жингийн О.Бямба-Эрдэнэ Францын Траоре Макантай тулалдаж, 4:1 харьцаатай ялагдал хүлээлээ.

Хуваалцах