Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Хангал шилдэг тоглогчоор шалгарчээ

Монголын волейболын спортод цахиур хагалж буй өсөх ирээдүйтэй тамирчин Т.Хангал арваннэгдүгээр сарын 4-нд Тайланд руу явсан билээ. Тэрбээр тус улсын дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд Монголын хоёр дахь лигонер тамирчин болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Хангал шилдэг тоглогчоор шалгарчээ
Т.Хангал шилдэг тоглогчоор шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын спортод цахиур хагалж буй өсөх ирээдүйтэй тамирчин Т.Хангал арваннэгдүгээр сарын 4-нд Тайланд руу явсан билээ. Тэрбээр тус улсын дээд лигт тоглох урилга хүлээн авсан бөгөөд Монголын хоёр дахь лигонер тамирчин болсон юм.

Тайландын дээд лиг зургаа дахь долоо хоногтоо үргэжилж байна. Тус лиг долоон хоног бүр шилдэг тоглогч шалгаруулдаг онцлогтой бөгөөд манай улсын тамирчин Т.Хангал "MVP" тоглогч буюу шилдэг тоглогчоор шалгарсан байна.

Удам дамжсан волейболчин Т.Хангалын тухай сонирхолтой баримтууд

  1. Төрсөн он сар өдөр: 2002.07.27

  2. Төгссөн сургууль: Олон улсын хөтөлбөртэй “Шинэ эрин” лаборатори сургууль, МУИС суралцаж байгаа.

  3. Мэргэжил: Сэтгэл судлал

  4. “Натур Мед Ноён” багийн тамирчин

  5. Багадаа мяраалаг, бондгор хүүхэд байсан. Аав, ээж хоёр нь хоёулаа волейболын спортын тамирчин болохоор тэмцээнд нь дагаж явж, аавынхаа дасгалжуулж буй багийн ах, эгч нартай байнга бөмбөгөөр харилцдаг, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

  6. Хамгийн анх гуравдугаар ангидаа Баянгол дүүргийн мини-волейболын аварга шалгаруулах тэмцээнд гурван ахтайгаа оролцож, алтан медаль хүртэж байсан.

  7. Ааваасаа их үлгэр жишээ авдаг. Мөн авга ах, “Хосбар” багийн тамирчин Р.Хангай, багийнхаа ахлагч М.Цэрэнбаатар ах нараасаа үлгэр дуурайлал авдаг.

  8. Монголын спортын салбарт сэтгэл зүйч дутмаг, спортод сэтгэл зүй гэдэг чухал гэж аав хэлсэн. Тиймээс л сэтгэл судлалаар суралцах болсон.

  9. Аавыг ОУХМ Р.Тамираа гэдэг. Урьд нь “Ноён” клубт тоглодог байсан бол өдгөө тус клубын дасгалжуулагчаар ажиллаж байна. Харин ээжийг нь Д.Наранцэцэг гэдэг. Волейболын спортын мастер цолтой. Хоёр охин дүүтэй.

  10. Чөлөөт цаг гарвал аль болох гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ л хамт байхыг илүүд үздэг.

Хуваалцах