Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Хангал Тайландын лигт легионер тамирчнаар тоглоно

"Натур Ноён Мед" клубын тамирчин тэрбээр 20 настай. Түүний өвөө волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Ренчин, аав нь волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Р.Тамираа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Хангал Тайландын лигт легионер тамирчнаар тоглоно
Т.Хангал Тайландын лигт легионер тамирчнаар тоглоно. Зураг: МҮОНРТ

Волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин Т.Хангал Тайланд Улсын лигт легионер тамирчнаар тоглохоор эх орноосоо мордлоо.

"Натур Ноён Мед" клубын тамирчин тэрбээр 20 настай. Түүний өвөө волейболын нэрт дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Д.Ренчин, аав нь волейболын спортын Олон улсын хэмжээний мастер Р.Тамираа юм.

Тэрбээр “Тив, дэлхийн болон Олон улсын тэмцээнд оролцож, гадны оронд легионер тамирчнаар тоглохыг хүсдэг” гэж хэвлэлд ярилцлага өгч байсан бөгөөд мөрөөдлөө ийнхүү биелүүлж байгаа нь энэ билээ.

Хуваалцах