Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Нямжаргал өрсөлдөгчөө таван секутын хугацаанд хүнд цохилтоор буулгаж авлаа

Мөн тус холбооны контендер эрхийн төлөө тулалдcан "Ширэн бээлий" клубийн тамирчин Алгирмаагийн Тэмүүлэн ялалт байгуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Нямжаргал өрсөлдөгчөө таван секутын хугацаанд хүнд цохилтоор буулгаж авлаа
Т.Нямжаргал өрсөлдөгчөө таван секутын хугацаанд хүнд цохилтоор буулгаж авлаа. Зураг: МҮОНРТ

Японы холимог тулааны "Гладиатор" холбооны аваргын бүсний төлөөх тулаан Осака хотод болж, манай улсын тамирчин Түмэндэмбэрэлийн Нямжаргал рингэнд гарсан юм.

Тэрбээр ММА-д 15 удаа ялж, 10 ялагдсан, Японы тулаанч Навэ буюу Масаюүки Ватанабэтэй өрсөлдсөн бөгөөд тулаан эхлээд дөнгөж таван секут болж байхад хүнд цохилтод оруулж ялалт байгууллаа.

Мөн тус холбооны контендер эрхийн төлөө тулалдcан "Ширэн бээлий" клубийн тамирчин Алгирмаагийн Тэмүүлэн ялалт байгуулсан юм.

Хуваалцах