Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Отгонжаргал Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга боллоо

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Т.Отгонжаргал аваргын алтан медалийн төлөө

“2
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Отгонжаргал Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга боллоо
Т.Отгонжаргал Зүүн Азийн Залуучуудын наадмын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Т.Отгонжаргал аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын Тайванийн тамирчин Ву Хуангтай барилдаж үндсэн цагт хоёр бөх оноо авч чадалгүй нэмэлт цагт барилдааны хувь заяа шийдэгдсэн.

Хариуцлагатай мөчид манай тамирчин Т.Отгонжаргал идэвхтэй барилдаан үзүүлж, өрсөлдөгчөө торгуулиар ялж, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын аварга боллоо.

Мөн жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин Б.Мөнгөнхуяг хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин ЛИ ЧЭНГ-тэй барилдаж 2 хоёр вазари үнэлгээ авч өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эзэн болсон байна.

Хуваалцах