Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Т.САЙНЖАРГАЛ: 53 настай эмэгтэй хүний цогцос олдсон

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад энэ сарын 23-нд гал гарч, шатсан билээ. Харин нөхцөл байдал ямар байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Т.САЙНЖАРГАЛ: 53 настай эмэгтэй хүний цогцос олдсон
Т.САЙНЖАРГАЛ: 53 настай эмэгтэй хүний цогцос олдсон. Зураг: МҮОНРТ

“Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад энэ сарын 23-нд гал гарч, шатсан билээ. Харин нөхцөл байдал ямар байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Гал гарсан объектийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хүнсний захын шатсан объектэд өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалт, шалгалт хийх ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн гол нь агуулахад бараа хадгалж байсан түрээслэгч нартай уулзаж, бараа материалд үзлэг шалгалт хийгээд хүлээлгэж өгөх ажиллагааг явуулж байгаа. Харин шатсан объектийн зүүн хэсэгт Онгоц байдлын аврах албанаас аюулгүй ажиллагаа хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нурж болох тааз, төмөр карказууд, бусад зүйлийг буулгахаар ажиллаж байна. Салхи гарах, бороо орох үед шатсан хэсэгт нурж унах зүйл байгаа учир Мэргэжлийн хяналтын газраас буулгах шаардлагатай гэж үзсний дагуу хийж байгаа юм. Дээврийн хэсэг цөмрөөд унасан. Эдгээр зүйлийг буулгах, аюулгүй болгох үйл ажиллагаа хийгдэж байна гэж болно. Тэгэхээр өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс түрээслэгч нарыг хохирогчоор тогтоох, нэхэмжлэлийг хүлээж авах, санал хүсэлтийг нь сонсох ажлыг хийгээд явж байна. Өмнөх өдрүүдэд бараа, материалыг таниулсан. Өчигдөр гэхэд 140 гаруй хүнийг оруулж, өөрийнх нь лангуу байсан газруудад мөрдөн байцаагч нартай хамтарч үзлэг, шалгалт хийлгэсэн. Өнөөдрийн хувьд ийм боломж байхгүй. Аюулгүй ажиллагаа дуусаад, хэрвээ Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас үзлэг, шалгалт хийх боломжтой гэвэл түрээслэгч нарын хүсэлтийн дагуу мөрдөн байцаагч нартай лангуу байсан газар нь шалгалт хийж болох байх. Хамгийн гол нь объектийн үйл ажиллагааг аюулгүй болгох хэрэгтэйгээс гадна цаг агаарын байдал ямар байхыг бодолцох хэрэгтэй.

-Нэг хүн амь насаа алдсан зүйл байгаа гэдэг ч шатсан цогцос дөрөв болсон гэсэн мэдээлэл байна. Та үүн дээр хариулт өгөхгүй юу?


-Нэг эмэгтэй хүний цогцос олдсон. 53 настай О гэгч болохыг тогтоосон байгаа.

-Түрээслэгч гэсэн үг үү?


-Энэ хүн бол захын ажилчин байсан. Ямар байдалтай байж байгаад амь насаа алдав гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна. Шатсан цогцос дөрөв боллоо гэдэг бол худлаа мэдээлэл.

-Их хэмжээний ам.доллар олдсон гэсэн мэдээлэл байна?


-40 мянган ам.доллар олдсон. Гэхдээ ам.долларын нөхцөл байдлыг харвал гүйлгээнд орох боломжгүй байгаа.

Түлхүүр үг:НарантуулТ.Сайнжаргал
Хуваалцах