Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Тулга алтан медалийн төлөө барилдана

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөхийг илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Тулга алтан медалийн төлөө барилдана
Т.Тулга алтан медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам 14 дэх өдрөө болж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөхийг илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Шигшээ барилдаанд түүний учраа нь Ираны Рахман Амузад Халили байх юм.

Харин хүрэл медалийн төлөө Н.Насанбуян, Э.Дэлгэрмаа нар барилдана.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах