Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна
Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын Төмөр-Очирын Тулга чансааны тэргүүнд бичигдэж байна.

Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын ердөө гурван бөх байгаа бөгөөд 86 кг-д Б.Бат-Эрдэнэ IX, 92 кг-д Г.Ганхуяг VII байрт бичигдлээ.

Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ. Тодруулбал:

• Дэлхийн АШТ

• Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ

• Азийн болон Пан-Америкийн наадам

• Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах