Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Т.Тулга Киргизийн бөхийг яллаа

65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргизийн Улукбек Жолдошбековтэй эхний барилдаанаа хийлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Т.Тулга Киргизийн бөхийг яллаа
Т.Тулга Киргизийн бөхийг яллаа. Зураг: МҮОНРТ

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Эрчүүд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан болж байна.

65 кг-д Төмөр-Очирын Тулга Киргизийн Улукбек Жолдошбековтэй эхний барилдаанаа хийлээ.

2020 оны Азийн аварга, 2016, 2018, 2022 оны тивийн аваргын хүрэл медалийг 61 кг-д хүртсэн бөх. U23 дэлхий, Азийн аварга. Т.Тулга ямар ч алдаа гаргасангүй, нягт барилдсаар 4:0 ялалт байгууллаа. Одоо Узбекистан, Энэтхэгийн бөхчүүдийн ялсантай барилдана.

Хуваалцах