Та өрхийн орлогынхоо хэдэн хувийг тамхинд зарцуулдаг вэ
Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 31-нд “Тамхины эсрэг өдөр” тохионо. Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг ажээ. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн байдаг байна.
Тамхины эсрэг өдрийг тохиолуудлан манай сайт уншигчиддаа тамхины хор хөнөөлийн талаарх мэдээллийг хүргэж байгаа. Энэ удаад таны тамхинд зарцуулах эдийн засгийн тооцооллыг хүргэе.
Дөрвөн ам бүлтэй өрхийн дундаж орлого 840 мянган төгрөг гэж тооцоход жилийн орлого 10 орчим төгрөг болно. Харин тухайн өрхийн нэг гишүүн долоо хоногт дөрвөн хайрцаг тамхи татдаг гэж үзвэл дунджаар 16 мянга орчим төгрөг зарцуулна. Харин жилд 800 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Энэ бол тухайн өрхийн жилийн нийт орлогын найм орчим хувь юм.

Нэмж мэдээлэхэд, Тамхины эсрэг өдрийг анх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орнууд нэгдэн “Тамхины эсрэг өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн аж.
.jpeg)
.jpeg)
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн


















