Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам зарлагджээ

“Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 28-ны өдрүүдэд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг зарласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам зарлагджээ
“Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадам зарлагджээ. Зураг: МҮОНРТ

“Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 28-ны өдрүүдэд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг зарласан байна. Тодруулбал, кино наадамд оролцогчид “Уучлах, хүндлэх, талархах” гэсэн гурван сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох юм. Шилдэг бүтээл Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал, 2 сая төгрөг, 2 ширхэг нөүтбүүк, Canon брэндийн шагнал хүртэх бөгөөд хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд мөнгөн дүн 1 сая, 500 мянган төгрөг байх аж.

Эрхэм уншигч та бүхэн кино наадмын дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/SmilingMongoliaMN холбоосноос авна уу.

Хуваалцах