Таеквондочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Шинэбаяр мөнгөн медаль хүртсэн бол 58 кг-д Х.Темирбек, эмэгтэйчүүдийн 47 кг-д Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Пара таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн өчигдөр Вьетнам улсын Хо Ши Мин хотод боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Б.Шинэбаяр мөнгөн медаль хүртсэн бол 58 кг-д Х.Темирбек, эмэгтэйчүүдийн 47 кг-д Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртлээ.
Сонирхуулахад, Пара таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын жингийн медаль хүртсэн тамирчдын шагналыг Монголын таеквондогийн холбооны гүйцэтгэх захирал А.Түмэнжаргал гардуулсан байна.


















