Таеквондогийн Азийн АШТ-ийг олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлнэ
Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзнэ.
Мэдээллийн алба

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-27-нд Вьетнам улсын Хо Ши Мин хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч П.Тэмүүжин, Д.Батнасангийн удирдлага дор 28 тамирчин хүч үзнэ.
Тэмцээний өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн пүмсэ төрөл, залуучуудын зургаа дахь удааагийн пүмсэ төрлийн тулаан өнөөдөр болох юм байна. Энэ өдөр Н.Ариунзул, Т.Болдбаатар, Б.Учрал нар тулалдах аж.
Харин маргааш пара төрлийн өрсөлдөөн өрнөх бол энэ сарын 24-25-нд өсвөр үеийнхний дөрөв дэх удаагийн тулааны төрөл, энэ сарын 26-27-нд 11 дэх удаагийн залуучуудын тулааны төрлийн медальтнууд тодорно.
Ташрамд дуулгахад, Тус тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Т.Уянга, Д.Лхагвадорж нар дэнсэлж байна.


















