Тайхо Коокигийн зээд Асашёорюүгийн авга дүү өвдөг шороодлоо
Дунд сургуульд сурч байхдаа хоорондоо нэг таарч барилдаж байсан гэх бөгөөд мэргэжлийн дэвжээнд таарсан эхний барилдаанд Ная сүкүйнагэ мэхээр ялж, шинэ бөхийн чансаа тогтоох гурван барилдаандаа бүгдэд нь ялсан амжилтаар шинэ бөхчүүдээ тэргүүллээ.
Мэдээллийн алба

Кокүгикан ордны дохён дээр өчигдөр нэгэн сонирхолтой барилдаан боллоо. Хэдийгээр шинэ бөхийн чансаа тогтоох жижиг барилдаан байсан ч сүмогийн ирээдүйг тодорхойлж магадгүй хоёр бөх барилдсан юм.
Тодруулбал Японы их аварга Тайхо Коокигийн зээ, сэкивакэ Такаторикигийн хүү Ная Коосүкэ Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюүгийн авга дүү Бямбасүрэн хэмээх Хоошёорюү нар барилдлаа.
Дунд сургуульд сурч байхдаа хоорондоо нэг таарч барилдаж байсан гэх бөгөөд мэргэжлийн дэвжээнд таарсан эхний барилдаанд Ная сүкүйнагэ мэхээр ялж, шинэ бөхийн чансаа тогтоох гурван барилдаандаа бүгдэд нь ялсан амжилтаар шинэ бөхчүүдээ тэргүүллээ.
Хоошёорюү “Харамсалтай байна. Ирэх башёд жонокүчид таарах байх. Тэр үед заавал ялна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.


















