Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тайлан" үзэсгэлэн энэ сарын 23-26-ны хооронд болно

Олон улсын дүрслэх урлагийн наадмуудад амжилттай оролцож байсан олон жишээ бий. Хамгийн сүүлд 2017 oнд АНУ-ийн Нью-Йорк хотноо зохиогдсон “Art Expo”-д оролцсон тэрбээр 2013 оноос хойш эх орондоо үзэсгэлэн гаргаагүй аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тайлан" үзэсгэлэн энэ сарын 23-26-ны хооронд болно
"Тайлан" үзэсгэлэн энэ сарын 23-26-ны хооронд болно. Зураг: МҮОНРТ

Зураач Чоймболын Ганбаатар нь сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, Америк зэрэг улс оронд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаснаас гадна Дэлхийн банкны төв байранд хоёр ч удаа Монгол Улсаа сурталчилан үзэсгэлэн гаргаж байжээ.

Өдгөө АНУ-д амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа юм. Түүний уран бүтээлүүд АНУ, Франц, Дани, Шинэ Зеланд, Япон, Герман, Өмнөд Солонгос, Хонг Конг, Орос, Австрали, Их Британи зэрэг улсуудад хадгалагдаж байгаа ажээ.

Олон улсын дүрслэх урлагийн наадмуудад амжилттай оролцож байсан олон жишээ бий. Хамгийн сүүлд 2017 oнд АНУ-ийн Нью-Йорк хотноо зохиогдсон “Art Expo”-д оролцсон тэрбээр 2013 оноос хойш эх орондоо үзэсгэлэн гаргаагүй аж.

"Тайлан" үзэсгэлэнд түүний сүүлийн таван жилийн хугацаанд зурсан бүтээлүүдийн дээжис багтаж байгаа гэнэ.

"Тайлан" үзэсгэлэн "Кракко" арт галерей зохион байгуулж буй бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-26-ны хооронд болно.

Хуваалцах