Тайландад гашуудлын 30 хоног зарлажээ
Энэ сарын 13-ны өдөр Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, хар бараан өнгийн хувцас өмсөхийг ард иргэддээ хан
Мэдээллийн алба

Энэ сарын 13-ны өдөр Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар нэг жилийн гашуудал зарлаж, 30 хоногийн хугацаанд аливаа баяр ёслол, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулахаас татгалзаж, хар бараан өнгийн хувцас өмсөхийг ард иргэддээ хандан уриалаад байна.
Энэ хугацаанд Тайланд Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ихэнх арга хэмжээ цуцлагдах эсхүл хойшлогдох, үйлчилгээний газруудад согтууруулах ундаа зарагдахгүй байх болно.
Иймд Тайланд Улсад ажиллаж, амьдарч, зорчиж байгаа иргэдэд Тайландын ёс заншил, уламжлалыг хүндэтгэж, зарим үйлчилгээний газарт тулгарч болох удаашрал, хүндрэл бэрхшээлд хүлээцтэй хандахыг Бангкок дахь Элчин сайдын яамнаас зөвлөмж болгож байна.


















