Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тайландчууд Сонгкран буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр Тайландчууд Сонгкран баяр буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Тэд энэхүү шинэ жилийн баяраа жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайландчууд Сонгкран буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж байна
Тайландчууд Сонгкран буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Тайландчууд Сонгкран баяр буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Тэд энэхүү шинэ жилийн баяраа жил бүрийн дөрөвдүгээр сарын 13-15-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Зүүн Өмнөд Азийн олон орны уламжлалт шинэ жил мөн энэ өдрүүдэд давхацдаг ажээ. Сонгкраны үеэр Тайландчууд нэг нэгэн рүүгээ ус цацаж баярын мэнд хүргэдэг уламжлалтай.

Тэд хотын гудамжаар хувинтай ус, усан буу барин явж, зөрж өнгөрсөн хэн рүү ч хамаагүй ус цацдаг байна. Үүнээс гадна Тайландчууд цагаан нунтаг авч явдаг бөгөөд түүнийгээ усанд хийн мөн л зөрж өнгөрсөн хүмүүсийг "мялаадаг". Үүнийгээ тэд шинэ ондоо аз жаргал, ололт амжилтыг дагуулдаг хэмээн бэлгэддэг байна.


Хуваалцах