Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ

Болсон хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-ний орой Чиганоура дэвжээний бөхчүүдийн байрлаж буй зочид буудлын гадна тус хэрэг болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ
Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Таканоива А.Баасандорж сүмогийн дэвжээнээс зодог тайлахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн жил их аварга асан Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулсан гэх шалтгаанаар Д.Бямбадорж зодог тайлсан билээ.

А.Баасандоржийн хувьд Фүкүокад болж буй өвлийн тойргийн барилдааны үеэр өөрийн дэвжээний залуу бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн нүүрэн тус газарт нь цохисон хэрэг гарч, тэрбээр сүмо бөхийн холбооны ёс зүйн хороонд дуудагдан буруугаа хүлээж хүлцэл өчөөд байсан юм. Тэгвэл өнөө өглөө зодог тайлах шийдвэр гаргасныг ойрын эх сурвалж нь мэдээллэв.

Болсон хэргийг тодруулбал, арванхоёрдугаар сарын 4-ний орой Чиганоура дэвжээний бөхчүүдийн байрлаж буй зочид буудлын гадна тус хэрэг болжээ. А.Баасандорж өөрийн дэвжээний 23 настай бөхийг хэлсэн зүйлийг нь мартсан хэмээн нүүр рүү нь дөрвөөс таван удаа цохисон байна. Түүнд цохиулсан гэх залуу бөх бэлтгэлдээ хоцорч ирэхэд дэвжээний багш нар учрыг нь асууснаар энэ хэрэг илэрчээ. Хохирогч хүнд гэмтэл аваагүй ч нүүр нь хавдсан байсан нь том нотолгоо болжээ.

Үүний дараа сүмо бөхийн холбооноос Таканоива А.Баасандоржид эхний ээлжинд тойргийн барилдаанд барилдах эрхийг нь хязгаарлах арга хэмжээ аваад байсан юм.

Хуваалцах