Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол яг одоо болж байна

Харүмафүжигийн хувьд өмнө нь А.Баасандоржид гар хүрсэн гэх шалтгаанаар мөн л зодог тайлж байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол яг одоо болж байна
Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол яг одоо болж байна. Зураг: МҮОНРТ

Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол өнөөдөр болж байна. Тэрбээр Японы их аварга Таканоханагийн дэвжээнд хүч үздэг байсан бөгөөд хэдхэн сарын өмнө туслах бөхөө зодсоны улмаас ийнхүү зодог тайлах шийдвэр гаргасан юм.

Түүний энэхүү ёслолд гэр бүлийнхнээс нь гадна найзууд, урлагийнхан, бөхчүүд нийлсэн 200 орчим хүн оролцож байгаа гэнэ. Тэднээс хамгийн их сонирхол татаж буй эрхэм бол мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж аж.

Харүмафүжигийн хувьд өмнө нь А.Баасандоржид гар хүрсэн гэх шалтгаанаар мөн л зодог тайлж байв.

Хуваалцах