Таха Акгуль, Кайл Снайдер нар хамтдаа бэлтгэл хийжээ
Тэрбээр өөрийн дасгалжуулагч Абдуллах Какмарын хамт АНУ-ын Охайо Стейт их сургууль дээр олимп, дэлхийн аварга Кайл Снайдертай (өнгөрсөн жил тус сургуулийг төгссөн) хамт бэлтгэл хийв.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадам, дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга, Туркийн хүнд жингийн шилдэг бөх Таха Акгуль дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-нд ОХУ-ын Каспийск хотод болох ЕАШТ-д хүч үзэхээр саяхнаас бэлтгэлдээ эрчимтэй ороод байна.
Тэрбээр өөрийн дасгалжуулагч Абдуллах Какмарын хамт АНУ-ын Охайо Стейт их сургууль дээр олимп, дэлхийн аварга Кайл Снайдертай (өнгөрсөн жил тус сургуулийг төгссөн) хамт бэлтгэл хийв.
Акгуль үүний дараагаар Кубын Гаванад олон улсын бэлтгэлд хамрагдаад эх орондоо ирэх юм.


















