Тахтийн цомд манай улсаас дөрвөн бөх зодоглоно
Багийн ахлагчаар Б.Батзориг, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар ажиллах юм.
Мэдээллийн алба

Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн энэ сарын 8, 9-нд Табриз хотод болно.
38 дахь удаагийн уг тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга, Ө.Батзул, 125 кг-д СМ М.Лхагвагэрэл нар оролцоно.
Багийн ахлагчаар Б.Батзориг, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар ажиллах юм.
Монголын бөхчүүдээс ОУХМ Ч.Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтийн цомын алтан медалийг хүртэж байв.


















