Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Талбайн эзэд Египтийг 3:1 буулгаж авлаа

Шөнийн 02:00 цагаас болсон энэхүү тоглолтод Египетийн шигшээ баг хожигдох эрхгүй тоглолт байсан боловч ОХУ-д 3-1 харьцаатай хожигдлоо. Эхний гоолыг Египетийн тоглогч Ахмед Фатхи 47' дахь минутад өөрийнхөө

MS
MNB Sport

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Талбайн эзэд Египтийг 3:1 буулгаж авлаа
Талбайн эзэд Египтийг 3:1 буулгаж авлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч шөнийн 02:00 цагаас болсон энэхүү тоглолтод Египетийн шигшээ баг хожигдох эрхгүй тоглолт байсан боловч ОХУ-д 3-1 харьцаатай хожигдлоо. Эхний гоолыг Египетийн тоглогч АхмедФатхи 47' дахь минутад өөрийнхөө хийсэн бол, 59' дэх минутад Черышевь, 62' дахь минутад Зюба нар тус тус гоол хийснээр ОХУ 3-0 гэсэн тэргүүллийг авч эхэлсэн.

Тоглолтын 73' дахь минутад Египетийн багийн Мохамед Салах торгуулийн цохилтоор өөрийн багийн цорын ганц гоолыг оруулснаар тоглолт 3-1 харьцаатай ОХУ-н ялалтаар өндөрлөлөө. Египетийн багийн хувьд хэсгээсээ гарах найдваргүй болсон бол ОХУ Уругвайн шигшээ багтай тоглох л үлдлээ.

Хуваалцах