Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Талын салхи-2023” мото фестиваль өнөөдөр болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талын салхи-2023” мото фестиваль өнөөдөр болно
“Талын салхи-2023” мото фестиваль өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Талын салхи-2023” фестиваль 2023 оны зургаадугаар сарын 10-нд болох бөгөөд нээлтийн арга хэмжээ 12:00 цагаас Сүхбаатарын талбайд болно.

Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй оролцогч ирж оролцох аж.

Мото наадамд оролцогчид 12:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд цуглаж, 16 цагаас бүх моточид цуваа болон "Чингисийн хүрээ цогцолбор" руу хөдөлнө.

Мөн өдрийн 18:00 цагт "Чингисийн хүрээ цогцолбор"-т энтертайнмент шоу болох юм байна.

Хуваалцах