Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Талын салхи” олон улсын мото фестиваль амралтын өдрүүдэд болно

Энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 8, 9-нд болох тус фестивальд Монгол Улсаас 30 мото клубын 1200 орчим мотоцикл сонирхогч оролцох юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талын салхи” олон улсын мото фестиваль амралтын өдрүүдэд болно
“Талын салхи” олон улсын мото фестиваль амралтын өдрүүдэд болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ амралтын өдрүүдэд буюу зургаадугаар сарын 8, 9-нд болох тус фестивальд Монгол Улсаас 30 мото клубын 1200 орчим мотоцикл сонирхогч оролцох юм.

Түүнчлэн БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцох юм байна.

Мото наадамд оролцогчид 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтийн арга хэмжээнд оролцож, 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай - Бөхийн өргөө - Зүүн дөрвөн зам - Офицеруудын ордон - Амгалан өртөө - Баянзүрхийн товчоо - Налайх дүүрэг - Чингис хааны хөшөөт цогцолбор” гэсэн маршрутаар явна.

Мото наадам Чингис хааны хөшөө цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу арга хэмжээ болох юм.

Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн болно.

Хуваалцах