Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Талын шуурга” хочит Д.Батгэрэл энэ сарын 23-ны өглөө тулалдана

Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох том зорилготой аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Талын шуурга” хочит Д.Батгэрэл энэ сарын 23-ны өглөө тулалдана
“Талын шуурга” хочит Д.Батгэрэл энэ сарын 23-ны өглөө тулалдана. Зураг: МҮОНРТ

Дэлхийн мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д одоогоор Монголоос цор ганцаар зодоглож буй зоригтой, золбоотой аавын хүү, эр бяр заан тулалдаж байгаа тамирчин бол “Талын шуурга” хочит Данаагийн Батгэрэл билээ.

Тэрбээр ээлжит тулаанаа энэ сарын 23-ны өглөө 04.00 цагт хийнэ.

Дэлхийн хэмжээнд мэргэжлийн холимог тулааны тамирчдын Bantamweight төрөлд чансаагаараа Топ 49-т жагсаж буй тэрбээр UFC-ийн Bantamweight Champion буюу анхны Монгол /Ази/ аварга болох том зорилготой аж.

UFC-ийн дүрэмд тухайн тамирчны дагагчдын тоо, аль улсаас байгаа зэргийг гаргадаг. Монголчууд гурван сая гаруйхан ч гэлээ цахим орчинд хамгийн идэвхтэй улс, тамирчнаа дэмждэг, бахархдаг гэдгээ харуулж, Данаагийн Батгэрэлийг бүх талаар дэмжихийг уриалж байна.

Хуваалцах