Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа түрүүллээ

Хацү башёд аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нарыг давсан Ичиножёо А.Ичинноров сүүлийн таван өдөр дараалан унаж, зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүллээ. Мөн түүнээс гаднас Чиёошома Г.Мөнхсайхан 50 хувийн амжилтаа хийж чадалгүй зургаан даваатай башёг дуусгав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа түрүүллээ
Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн оны анхны тэмцээн болох Хацү башё өчигдөр өндөрлөлөө. Токио хотод болсон башёгийн сүүлийн өдөр сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил Эндог давж, түрүү бөхөөр тодорлоо.

Тэрбээр 13 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртэж байна. Түүний араас хамгийн ойр даваатай бөх бол сэкивакэ Такакэйшёо байсан бөгөөд тэрбээр 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлэв.

Башёгийн сүүлийн өдрийг хүртэл их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Б.Мөнх-Оргил нар тэргүүлж эхэлсэн. Хоёр бөх 12 дахь өдөр учраа таарахад Тамаваши давснаар тэдний даваа адил 10 болж тэнцсэн юм. Гэвч их аварга Хакүхо 13 дахь өдөр Такаэйшёод ялагдан 14 дэх өдрийн барилдаанд озэки Гоэйдотой барилдалгүй башёг дуусгасан. Энэхүү боломжийг Тамаваши сайтар ашиглаж, 13 даваа, хоёр унаатайгаар дээд зиндаанд түрүүллээ.

Хацү башёд аварга Кисэносато, Какүрюү М.Ананд нарыг давсан Ичиножёо А.Ичинноров сүүлийн таван өдөр дараалан унаж, зургаан даваа, есөн унаатайгаар башёг өндөрлүүллээ. Мөн түүнээс гаднас Чиёошома Г.Мөнхсайхан 50 хувийн амжилтаа хийж чадалгүй зургаан даваатай башёг дуусгав.

Япон озэки/арслан/ цолтнуудаас Такаясү, Гоэйдо нар 9 даваатайгаар башёг өндөрлүүллээ.

Сонирхуулахад, Тамаваши Б.Мөнх-Оргил нь мэргэжлийн сүмод анх 15 жилийн өмнө орж байсан бөгөөд дээд зиндаанд барилдаж эхэлсэн цагаасаа хойш нэг ч башёг өнжиж байгаагүй аж. Ингэснээр тэрбээр Монгол бөхчүүдээс түрүү авсан долоо дахь бөх болов. Мөн 34 настай тэр Макүүчи зиндаанд хамгийн ахмад настайдаа түрүүлсэн бөхчүүдийн хоёр дугаарт бичигдсэн содон амжилтын эзэн боллоо. Түүний өмнө кёкүтэнхо Н.Цэвэгням бичигддэг бөгөөд 2012 оны тавдугаар сарын башёд 37 настайдаа түрүүлж байсан билээ.

Дашрамд дурдахад өчигдөр түүний эхнэр төрж, хоёр дахь хүүгээ өлгийдөн авчээ. Тасралтгүй хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртсэн Тамаваши Б.Мөнх-Оргилд болон түүний гэр бүлд халуун баяр хүргэе ээ.

Хуваалцах