Тамгын газрын ажилтнууд статистикийн мэдлэгээ дээшлүүлэв
Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ой, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний статистикийн хороо, дүүргийн Статистикийн хэлтсээс тус дүүргийн
Мэдээллийн алба

Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ой, Сүхбаатар дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан Үндэсний статистикийн хороо, дүүргийн Статистикийн хэлтсээс тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад “Статистикийн мэдээллийг хэрхэн авах вэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад ҮСХ-ны Мэдээлэл сургалт, сурталчилгааны төвийн Хэвлэл, мэдээллийн ажилтан А.Мөнхцэцэг “Статистикийн мэдээллийг хаанаас авах вэ”, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Нарантуяа “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ”, “Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллого” сэдвээр илтгэл тавилаа.
Сонирхуулахад, Монгол Улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 91 жилийн ой 11 дүгээр сарын 11-ний өдөр тохионо. Энэ өдрийг угтаж дүүргийн Засаг даргын Тамгын газрын 40 гаруй ажилтан, албан хаагчид сургалтад идэвхтэй оролцож, статистикийн мэдлэгээ дээшлүүлэв. Энэ үеэр орон даяар хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдаж байгаа учир иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.


















