Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тамирчдын баярын өдөр" энэ ням гарагт тохионо

Монголын “Тамирчдын баярын өдөр” зургаадугаар сарын 26-нд тохиодог.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тамирчдын баярын өдөр" энэ ням гарагт тохионо
"Тамирчдын баярын өдөр" энэ ням гарагт тохионо. Зураг: МҮОНРТ

Монголын “Тамирчдын баярын өдөр” зургаадугаар сарын 26-нд тохиодог. Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан тус арга хэмжээг урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог байдлаар зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцох юм байна. Түүнчлэн Улаанбаатар хотод өрнөх энэ өдрийн оргил арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин болон олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальт тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал аж.

Хүндэтгэлийн жагсаалын үеэр цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк данс бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болох юм байна.

Хуваалцах