Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Тамирчдын өдөр” долдугаар сарын 1-нд болно

Сүхбаатарын талбайд болох өдөрлөгт ахмад болон залуу гавьяат тамирчид, фитнесс клуб, дүүргийн спорт хороо, тамирчин, дасгалжуулагчид гээд олон хүнийг хамрах ажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тамирчдын өдөр” долдугаар сарын 1-нд болно
“Тамирчдын өдөр” долдугаар сарын 1-нд болно. Зураг: МҮОНРТ

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ цог хийморийг тээж, чимэг нь болдог биеийн тамир спортын салбарынхны баяр ”Тамирчдын өдөр”-ийг долдугаар сарын 1-нд тэмдэглэхээр болжээ.

Тэд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх бөгөөд Монголд шинэ тутам хөгжөөд буй нийтийн бүжиг, дартс, олс таталт, нисдэг таваг зэрэг төрлөөр тэмцээн зохион байгуулах юм байна. Тамирчдын баярын нэгдсэн арга хэмжээ 9-14 цагийн хооронд үргэлжилнэ.

Сүхбаатарын талбайд болох өдөрлөгт ахмад болон залуу гавьяат тамирчид, фитнесс клуб, дүүргийн спорт хороо, тамирчин, дасгалжуулагчид гээд олон хүнийг хамрах ажээ.

Хуваалцах