Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тамирчид допингийн шинжилгээнд хамрагдана

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 72 хоногийн хугацаа үлдлээ. Тус олимпийг угтсан допингийн дуулианд ОХУ-ын зарим тамирчин багтаж, БНСУ-ыг зорих эрхгүй болоод байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамирчид допингийн шинжилгээнд хамрагдана
Тамирчид допингийн шинжилгээнд хамрагдана. Зураг: МҮОНРТ

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам эхлэхэд 72 хоногийн хугацаа үлдлээ. Тус олимпийг угтсан допингийн дуулианд ОХУ-ын зарим тамирчин багтаж, БНСУ-ыг зорих эрхгүй болоод байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газраас долоо хоног бүрийн лхагва гарагт Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад энэ талын зөвлөгөөг өгсөөр байна.

Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа явуулах анхны байгууллага Монголын үндэсний олимпийн хорооны ивээл дор 10 гаруй жил болжээ. Тэгвэл энэ жил анх удаа спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэйгээр БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран хэрэгжүүлсэн төсөл хэрэгжээд эхэлжээ.

Энэхүү “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд Үндэсний шигшээ багийн тамирчдад допингийн шинжилгээг гэнэтийн байдлаар авч байгаа аж.

Энэхүү шинжилгээд чөлөөт, жүдо бөх, бокс, хүндийн өргөлт, цана, тэшүүр, биатлан болон пара цанын тамирчид хамрагджээ.

Цаашид Үндэсний бөхийн тамирчдаас ч допингийн шинжилгээг авах аж.

Одоогоор тэмцээний гадуурх шинжилгээг спортын найман төрлөөр 85 тамирчнаас авч сорилын дээжийг БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн баталгаат лабораторид явуулаад байгаа гэнэ.

Ийнхүү энэ жилээс эхлэн 'Допингийн эсрэг Үндэсний хяналт' төсөл манай улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд тамирчин, багш дасгалжуулагч, холбоодод шаардлагатай ном, товхимолыг бэлтгэн өгөөд байна.

Төслөөр Дэлхийн допингийн эсрэг дүрэм Олон улсын стандартыг тохимол болгон хэвлүүлжээ.

Мөн Допингийн шинжилгээ өгөх зааварчилгааг нарийн гаргаж, тамирчдад зөвлөгөө өгч байна.

Хуваалцах