Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Тамхинаас гарах вакцин таван жилийн дараа худалдаанд гарна

ОХУ-ын эрдэмтэд тамхидалтын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн анхны энэ төрлийн вакцинийг таван жилийн дараа эмийн сангуудаар худалдаалах гэнэ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тамхинаас гарах вакцин таван жилийн дараа худалдаанд гарна
Тамхинаас гарах вакцин таван жилийн дараа худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын эрдэмтэд тамхидалтын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн анхны энэ төрлийн вакцинийг таван жилийн дараа эмийн сангуудаар худалдаалах гэнэ. Селекта /РУС/ компанийн дэд захирал Дмитрий Овчинников хэлэхдээ “Бид клиникийн туршилтын хоёрдугаар үеийг дуусч байгаа” гэсэн аж. Селекта /РУС/ нь АНУ-ын шинэ нээлтийн компанийн охин компани юм. Тамхидалтын эсрэг вакцин нь никотиныг хүний тархинд очихоос хамгаалах гэнэ. Дмитрий Овчинников “Селекта /РУС/ компани одоогоор В вирусын гепатит зэрэг зарим төрлийн вакцин үйлдвэрлэдэг” гэж хэлжээ.

Хуваалцах