Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн зээл олгоно

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн зээл олгоно
Тариаланчдад 25 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зураг: МҮОНРТ

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж байна.

УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад хоёр жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг өчигдөр Хөгжлийн банкнаас гаргажээ.

2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ 5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгоно.

Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор шийдвэрлээд байгаа аж. Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд энэ сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгоно.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуйн яам

Хуваалцах