Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тариаланчдын улсын зөвлөгөөн эхэллээ

Тариаланчдын улсын зөвлөгөөн өнөө өглөө эхэллээ. Тариаланчид хаврын тариалалтад бэлэн үү, ямар бэрхшээл тулгарч байна вэ, газар тариалангийн салбарт шинээр нэвтрүүлсэн техник, технологи юу байна гэдгийг ярилцахаар ийнхүү улсын зөвлөгөөнөө хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тариаланчдын улсын зөвлөгөөн эхэллээ
Тариаланчдын улсын зөвлөгөөн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Тариаланчдын улсын зөвлөгөөн өнөө өглөө эхэллээ. Тариаланчид хаврын тариалалтад бэлэн үү, ямар бэрхшээл тулгарч байна вэ, газар тариалангийн салбарт шинээр нэвтрүүлсэн техник, технологи юу байна гэдгийг ярилцахаар ийнхүү улсын зөвлөгөөнөө хийж байна.

Тариалан эрхлэлтийг дэмжихийн тулд ХХААХҮЯ-наас ямар бодлого барьж байгааг салбарын сайд энэ үеэр мэдээллээ. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас ган болж, ургац алдах эрсдэл гарч байсан. Тиймээс усалгаатай тариалангийн талбай бий болгох нь чухал. Үүнийг бодит ажил болгохын тулд БНХАУ-ын арга туршлагаас судлан, зээл тусламж авахаар зорьж байна гэж ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн хэллээ.

Тариалан эрхлэхдээ юуны түрүүнд хөрсөө хамгаалах нь чухал байна. Ингэж байж га-гаас авах ургацын хэмжээг 20-25 центнерт хүргэх бололцоо бүрдэнэ гэж Монголын тариаланчдын холбооны тэргүүн Ч.Пэрэнлэй онцолж байна.

Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, тариаланчид болон салбарын яам, мэргэжлийн холбоод, мөн цаг уурын байгууллага зэрэг газар тариалантай ажил нь уялдаатай байдаг салбар салбарын төлөөлөл энд оролцож байна. Тухайлбал, Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч Ч.Сарантуяа тариалалт эхлэх үеэр газар тариалангийн бүс нутагт цаг агаар ямар байх талаар танилцуулга хийлээ.

Цаг уурын өөрчлөлтийг үндэслэн тариаланчид шинэ технологиор ажиллах шаардлага гарч байна. Цаашид баримтлах шинэ технологи, стандартын бодлогыг өнөөдрийн зөвлөгөөнөөр эрдэмтэн, судлаачид мөн танилцуулж байна.

Хуваалцах