Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл, тандал шинжилгээ хийлээ

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 06 дугаар сарын 13-аас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72000 га талбайд тарваган тахлын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл, тандал шинжилгээ хийлээ
Тарваган тахлын байгалийн голомтын гүнзгийрэл, тандал шинжилгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 06 дугаар сарын 13-аас 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт, Хайрхандулаан, Уянга сумын Онги-таацын цурав, Шарга-Муруйн өр голомтын 8 секторын 72000 га талбайд тарваган тахлын гүнзгийрэл, тандал шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Байгалийн голомт хяналтын шинжилгээгээр тарваган тахлын голомтын төлөв байдлыг тогтоох зорилгоор өвчнийг агуулагч дамжуулагчийн зүйлийн бүрдэл, тархалт, нягтшил болон экологи, популяцийн судалгааг хийж, гүйцэтгэлээ. Тандалт судалгааны үеэр тарвага, зурам, үлийн цагаан оготно болон махчин шувууны гулигдас, мэрэгч амьдын зэм, үхдэл олзворлон лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Лабораторийн шинжилгээг нян харах, нян судлал, биологийн үндсэн аргуудаас гадна хурдавчилсан оношилгооны Quick Mоbile төхөөрөмж ашиглан хийж байна. Лабораторийн шинжилгээгээр Хайрхандулаан сумын Муруй багийн “Оройн нуурын ам”-аас олзворлосон үлийн цагаан оготноос тарваган тахлын өсгөвөр /Y.pestis/ 2-ыг илрүүлэн дүйн тодорхойлох сорилуудаар баталгаажуулан ЗӨСҮТ-д хүргүүллээ.

Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны ажлыг иргэдэд зохион байгуулж, санамж хуудас тараалаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах