Татвараа төлөөгүй бол энэ сарын 24-нөөс хойш замын хөдөлгөөнд оролцох эрхгүй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг шалгах хяналтын үзлэг, шалгалт зургаадугаар сарын 10-наас эхлэн 24-нийг дуустал үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг шалгах хяналтын үзлэг, шалгалт зургаадугаар сарын 10-наас эхлэн 24-нийг дуустал үргэлжилж байна. Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын банктай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хяналтын үзлэг, шалгалтын татвар хураалтыг нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Дүнжингарав" худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулж байгаа юм.
Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25 000 төгрөгөөр торгох юм байна. Зургаадугаар сарын 24-нөөс хойш тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд жолооч та замын хөдөлгөөнд оролцох боломжгүй.


















