Татвартай холбоотой үйлчилгээг цахим болгосноор жилд 20 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 45 үйлчилгээг нэгтгэлээ.
Мэдээллийн алба

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 45 үйлчилгээг нэгтгэлээ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж татвараа төлөхийн тулд төрийн байгууллага болон банкинд очих шаардлагагүй болж, нэг цонхоор бүх үйлчилгээг авах юм. Цахим татварын үйлчилгээ нэвтэрснээр нэг минутад 6-7 мянган иргэн хүссэн газраасаа өөрт хэрэгтэй үйлчилгээ авч байна.
Мөн татварын үйлчилгээ цахим болсноор татвар төлөхтэй холбоотой зардал буурчээ. Тухайлбал, бүртгүүлэх, тайлагнах, татвараа төлөх, тооцоолол, үлдэгдлээ баталгаажуулах, татварын өр хураахтай холбоотойгоор татвар төлөгчөөс гардаг зардлыг нэг жилд 20 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх юм.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Татвартай холбоотой үйлчилгээг цахим болгосноор жилд 20 гаруй тэрбум төгрөг хэмнэнэ
“E-Mongolia” нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179 мянган иргэн хандан, 148 мянга гаруй үйлчилгээ авчээ. Хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг цахимаар дамжуулан авсан байна.


















