Таван бөх Улсын начин цолын болзол хангаад байна
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат,
Мэдээллийн алба
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамба, Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын арслан Н.Батсуурь, Говь-Алтай аймгийн харьяат, Улсын гарьд Н.Ганбаатар нар тав даваад байна.
Мөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж, Улсын начин цолын болзол хангалаа.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж, Улсын начин цолын болзол хангалаа.


















