Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Таван настай А.Очир-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

Саяхан Шри Ланка улсын Хиккадува хотноо “Asian schools chess championship” тэмцээнд манай улсаас оролцсон таван настай А.Очир-Эрдэнэ рапид төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван настай А.Очир-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ
Таван настай А.Очир-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Саяхан Шри Ланка улсын Хиккадува хотноо “Asian schools chess championship” тэмцээнд манай улсаас оролцсон таван настай А.Очир-Эрдэнэ рапид төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.

Энэхүү тэмцээнд манай улсаас 8-9 насны охидын ангилалд О.Цэлмэг, 10-11 насны хөвгүүдийн ангилалд М.Батням, тав хүртэлх насны хөвгүүд буюу цэцэрлэгийн насны ангилалд А.Очир-Эрдэнэ нар оролцож оюун ухаан ур чадвараа сорьсон юм. “Asian schools chess championship” тэмцээн нь наймдугаар сарын 30-нд эхэлсэн бөгөөд ирэх баасан гарагт өндөрлөнө.

Түлхүүр үг:шатар
Хуваалцах