Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Таван настай хүү хуванцар хоолойд толгойгоороо гацжээ

БНХАУ-ын Жэжян мужид өнгөрөгч даваа гарагт таван настай хүү тоглож байгаад усны хуванцар хоолойд толгойгоороо гацсан мэдээг ССTV онцолсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван настай хүү хуванцар хоолойд толгойгоороо гацжээ
Таван настай хүү хуванцар хоолойд толгойгоороо гацжээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Жэжян мужид өнгөрөгч даваа гарагт таван настай хүү тоглож байгаад усны хуванцар хоолойд толгойгоороо гацсан мэдээг ССTV онцолсон байна.

Хуванцар хоолойд гацсан сахилгагүй хүүг орон нутгийн гал сөнөөгчид ирж гаргасан бөгөөд тэд хуванцрыг хавцаар болон цахилгаан хөрөөгөөр зүсч салгасан ажээ. Аврах ажиллагаа хагас цаг үргэлжилсэн байна.

Хүүгийн хувьд хэсэг газруудад хавдаж, хөхөрсөн бөгөөд түүнээс өөр бэртэл, гэмтэл байхгүй гэж эмч нар мэдээлжээ. Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйгээс болж гарсан энэхүү аюултай үйл явц олон хүнд сургамж болно гэдэгт итгэлтэй байна гэж ССTV мэдээлсэн юм.

Хуваалцах