Таван үеийн номын санчид 300 орчим ном хандивлав
Номын санд 40 гаруй жил ажилласан ахмад номын санч Содовын Дэнсмаагийн үр хүүхдүүд хамтран аймгийн Нийтийн номын санд 300 орчим номыг хандивлалаа.
Мэдээллийн алба

Номын санд 40 гаруй жил ажилласан ахмад номын санч Содовын Дэнсмаагийн үр хүүхдүүд хамтран аймгийн Нийтийн номын санд 300 орчим номыг хандивлалаа.
Тэдний хувьд таван үеэрээ номын санч хийсэн улс. Гэр бүлийн, хүүхэд ахуй насны дурсамжууд нь бүгд номын сантай холбогдоно. Тиймээс ээж, эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулж, уг хандивын үйл ажиллагааг ах дүү нараараа хамтран зохион байгуулсан бөгөөд номыг өөрсдийн биеэр хүлээлгэж өгөхийн тулд газар газраас ийн цуглажээ.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.


















