Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Тавдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь гарчээ.
Мэдээллийн алба

Тавдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь гарчээ.
Тавдугаар сарын 3-нд 13:00 цагаасХовд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Даваагийн Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан,
Тавдугаар сарын 4-нд 13:00 цагаасМонгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 5-нд 13:00 цагаас“Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 10-нд 13:00 цагаасУвс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 11-нд 13:00 цагаас“Алтанжолоо” группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
Тавдугаар сарын 12-нд 13:00 цагаасБулган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 16-нд 11:00 цагаасСумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Тавдугаар сарын 17-нд 13:00 цагаасӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 18-нд 13:00 цагаасУвс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 19-нд 13:00 цагаасДорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 20-нд 19:45 цагаасМҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
Тавдугаар сарын 21-нд 19:45 цагаасМҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ барилдаан
Тавдугаар сарын 23-нд 13:00 цагаасАрхангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 24-нд 13:00 цагаасМҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
Тавдугаар сарын 25-нд 13:00 цагаасМҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
Тавдугаар сарын 26-нд 13:00 цагаасХовд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 30-нд 13:00 цагаасАрхангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Тавдугаар сарын 31-нд 11:00 цагаасЦэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


















