Тэд өнөөдөр ирнэ
Тэднийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хэвлэлийн бага хурал хийх юм байна.
Мэдээллийн алба

“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өнөөдөр 10:00 цаг эх ороныхоо хөрсөн дээр бууна.
Энэ жилийн тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав, долдугаар байр тус тус нэгийг эзэлснээр багийн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан юм.
Тэднийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буухад хэвлэлийн бага хурал хийх юм байна.


















