Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэдний дараагийн дүр хэн байх вэ

Эхний дугаарын ялагчаар дуучин Б.Амархүү шалгарсан. Тэгвэл энэ долоо хоногийн ням гарагт найман оролцогч ямар оддын дүрд хувирахыг сонирхоцгооё.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэдний дараагийн дүр хэн байх вэ
Тэдний дараагийн дүр хэн байх вэ. Зураг: МҮОНРТ

“Боловсрол суваг’ телевиз ‘Эндемол Шайн’ /Endemol shine/ групп хамтран ‘Яг түүн шиг’ шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн үзэгчдэд хүргэж байгаа билээ. Шоуны найман оролцогч арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг.

Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гарагт үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг” шоу өмнөх улиралд оролцож байсан шилдэг оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Тэр утгаараа эхний дугаарт шилдгүүд өөрсдийн өмнө нь хувирч байсан шилдэг оддын дүрээрээ эргэн ирсэн юм. Эхний дугаарын ялагчаар дуучин Б.Амархүү шалгарсан. Тэгвэл энэ долоо хоногийн ням гарагт найман оролцогч ямар оддын дүрд хувирахыг сонирхоцгооё.

Наки-Luis fonsi

Э.Халиунаа-Lady gaga

Б.Маралжингоо-Cardi b

Т.Бархүү-James blunt

С.Сарнай-Д.Отгонжаргал

А.Баярцэнгэл-"System of a Down" рок хамтлаг

Г.Сүндэрмаа-Hyolyn

Б.Амархүү-Tлтон Жон

Хуваалцах