Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023.05.31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл бу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн. Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023.05.31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу 85,98% нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.

Тодруулбал,-846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,-174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан,-150,647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,-13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,-10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн,-64,078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан,-2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.

Шинэчилсэн бүртгэл 2023 оны 6-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ.

Эрхэм жолооч та, дээрх хугацаанд амжиж хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах