Тээврийн хэрэгслийн өвлийн бэлэн байдлыг шалгав
Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвд ажиллалаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж б
Мэдээллийн алба

Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, Сонгинохайрхан болон Баянзүрх зорчигч тээврийн төвд ажиллалаа. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 61 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Ажлын хэсэг тэдгээр аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд зайлшгүй байх шаардлагатай тоноглол, хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн газар дээр нь шалгаж, гарч буй зөрчил дутагдлыг арилгуулахаас гадна тухайн тээврийн хэрэгсэл, жолооч нарын харьяалагдах аж ахуй нэгжид үүрэг чиглэл өгч, цаашид техникийн бэлэн байдлыг хангуулж, иргэд зорчигчдод сааталгүй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.


















