Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Тэмээн сүргийн говь" дуу хөшөөтэй боллоо

О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Тэмээн сүргийн говь" дуу хөшөөтэй боллоо
"Тэмээн сүргийн говь" дуу хөшөөтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд тус аймгийн сүлд болсон "Тэмээн сүргийн говь" дууны хөшөөг босгожээ.

Үүнийг дээрх аймгийн уугуул, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнгийн санаачлагаар бий болгосон байна.

Тодруулбал урлагийн тэнгэр Янжинлхам бурханы дүр бүхий өндөрлөгийн суурин дээр шүлгийг нь сийлсэн аж.

О.Цэрэндэндэвийн үг, А.Батдэлгэрийн аялгуу "Тэмээн сүргийн говь" дууг Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Эрдэнэбат дуулж, олны хүртээл болгосон юм.

Хуваалцах