Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Тэмцээнд 12 багийн 150 гаруй тамирчин оролцож байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хөл бөмбөгийн талбайд эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тэмцээнд 12 багийн 150 гаруй тамирчин оролцож байна
Тэмцээнд 12 багийн 150 гаруй тамирчин оролцож байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын “Хөл бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн Хөл бөмбөгийн талбайд эхэллээ.

Тэмцээнийг Ахлагчийн зөвлөл, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран зохион байгуулж байна.

НОБГ-Гамшгаас хамгаалах сургалт арга, зүйн төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги, Гэрээт галын хэсгийн хяналтын байцаагч нарын нийт 12 багийн 150 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах