“Тэнгэрийн халим” гэх агаарын бөмбөлгийг Канберра хотод дахин хөөргөлөө
“Тэнгэрийн халим” гэх агаарын бөмбөлөг Австралийн Канберра хотын тэнгэрт дахин хөөрсөн үйл явдал 6 жил 9 сар 27 өдрийн дараагаар дахин тохиож байна.
Мэдээллийн алба

“Тэнгэрийн халим” гэх агаарын бөмбөлөг Австралийн Канберра хотын тэнгэрт дахин хөөрсөн үйл явдал 6 жил 9 сар 27 өдрийн дараагаар дахин тохиож байна.
Энэхүү агаарын бөмбөлгийн хийц загвар болон бүтээгдсэн өртөг Австраличуудаас ихээхэн сайшаал, мөн шүүмжлэлийг давхар дагуулж, тун алдартай болсон юм. 2013 онд анх удаагаа Австралийн нийслэл Канберра хотын тэнгэрт хөөргөж байсан агаарын бөмбөлөгийг Патрикиа Писсинини гэх уран бүтээлч урласан юм. 30 метрийн аварга бөмбөлгийг Ирланд, Япон, Бразил улсын тэнгэрт мөн хөөргөж байжээ.

























