Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монгол, японы оюутан залуусын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яаманд “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум” зохион байгууллаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монгол, японы оюутан залуусын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Гадаад харилцааны яаманд “Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум” зохион байгууллаа.

Оюутан залуус байгаль орчны хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалт, нөхөн сэргээлт, хөрсний бичил организмын нөлөөлөл, хот суурин газрын ногоон байгууламж, хуурай сэрүүн бүсийн ойжуулалт, мод тарих арга, технологийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Форумд МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, ХААИС-ийн Агро-экологийн сургууль, Япон Улсын Окоаяма, Вакаяма, Тоттори, Киотогийн их сургууль, Мияги Боловсролын их сургууль, Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулийн 30 гаруй оюутан, багш, профессор оролцлоо.

Япон Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, таван жилийн хугацаанд 50 гаруй мянган мод тарьж ургуулан, 20 гаруй мянган монгол хүүхэд, залуусыг үүнд татан оролцуулах юм.

Энэ хүрээнд Орхон, Өмнөговь аймагт ойн нөхөн сэргээлт, заган ойн хамгаалал, хүүхэд, залуучуудын солилцооны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна.

“Монгол, Японы оюутан залуучуудын солилцооны II форум”-ыг Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгууллаа.

Анхдугаар форум 2023 онд Улаанбаатар хотноо болж байсан юм.

Хуваалцах