Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дахин чансаа буурав
Тэрбээр макүшита зиндаанд унахгүйн тулд 10 дахь өдрийн барилдаанаас эхлэн дахин тэмцээнийг үргэлжлүүлсэн ч нэг ч даваа авч чадаагүй юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн жюүрё зиндаанд барилдсан бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тааруу амжилтыг үзүүлж, ирэх башёд чансаа буурах болсон билээ.
Зүүн өвдөгний бэртлийн улмаас дээд зиндаанаас жюүрёод буусан Тэрүнофүжи таван даваа авах зорилготой барилдсан ч бэртлийн улмаас тэмцээний дундуур гарсан.
Тэрбээр макүшита зиндаанд унахгүйн тулд 10 дахь өдрийн барилдаанаас эхлэн дахин тэмцээнийг үргэлжлүүлсэн ч нэг ч даваа авч чадаагүй юм.
Цагтаа озэки цол хүртэж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх долдугаар сарын башёд макүшитад барилдахаар боллоо.


















